|

Захидал харилцааны эрхээ хасуулсан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлажээ

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн жилийн арван хоёр дугаар сард анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ялаа эдэлж буй.

Хэргийг эргэн сануулахад,  Э.Бат-Үүл хотын захирагч байх үедээ эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулж хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр шүүхээс дөрвөн жилийн ял сонссон юм. 

Саяхан тэрээр ОХУ, Украйны нөхцөл байдлын талаар нийтлэл бичсэний дараа хорих 409-р ангийн удирдлага Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хассан аж.

Энэ шийдвэрт эсэргүүцсэн Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаар болжээ. Хорих газрын удирдлага болон прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хууль ёсны эрхийг хассан, хавчин гадуурхсан үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул ийм үйлдэл хийх гэж байгаа талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээллээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments